Нэрийн тийн ялгал

Нэрийн тийн ялгал

монгол бичгийн түрүүчийн хичээлүүдийг эндээс үзнэ үү!

Монгол хэлний нэр үг 7 тийн ялгалаар хувилна.
Тийн ялгалын нөxцөлийг ихэвчлэн нэр үгээс нь салангид бичнэ.

Тийн ялгалын нөxцөлийг цөөн тохиолдолд
Жишээ нь: надад, чамд, миний гэм мэт үгэнд хамт бичнэ

Доорхи хүснэгтэд харьяалахын тийм ялгалын
-ийн, -ын, -ы, -ий, -н нөхцөл монгол бичигт
хэрхэн бичигдэхийг харууллаа.

Харьяалахын нөxцөл

нөxцөлгалигодоогийн үсгийн дүрмээряаж орох
-ийн-ийн -ын, -нэгшгээр төгссөн үгэнд дагана
-ун -үн-ийн -ынсүүл (н)-ээс бусад гийгүүлэгчээр төгссөн үгэнд дагана.
-у -ү-ий -ысүүл (н)-ээр төгссөн үгэнд дагана.

Жишээ нь:

захианы, байгалийн, ангийн
залуугийн дүүгийн ээжийн
малын буян, номын сан, олны тус
гэрийн хоймор, нөxрийн үг

сайн морины гүйдэл хурдан
сайн хүний санаа хурдан
салхитай тэнгэрийн үүл хурдан гм…

Нэрийн өгөx оршихын тийн ялгалын нөxцөлийг эхлээд хэрхэн бичсэнийг уншиж ажиглаарай. Дараа нь дүрэмтэй тохируулж хараарай.

Жишээ нь:

Алтан загасны үлгэрээс
Эрт урьд цагт загасчин өвгөн байжээ. Өвгөн нэг өдөр далайн хөвөөнд очиж тороон усанд тавив. Анхны удаа замаг гарав. Ахиад нэг үзэхэд өвс гарчээ. Адаг сүүлд нь алтан загас баригдав.
Ертөнцийн гурваас
Төхөмд зараа ширүүн
Төрд элч ширүүн
Төмөрт хуурай ширүүн

Өгөх оршихын нөxцөл

нөxцөлгалигодоогийн үсгийн дүрмээряаж орох
-дур -ду
-дүр -дү
-д -тЭгшиг болон зөөлөн (л, м, н, нг) дэвсгэрээр төгссөн үгэнд дагана.
-тур -ту
-түр -тү
-д -тХатуу (б, г, р, с, д) дэвсгэрээр төгссөн үгэнд дагана.

Заахын нөxцөл

нөxцөлгалигодоогийн үсгийн дүрмээряаж орох
-i-ийг, -ыг, -г(й)-гээс бусад гийгүүлэгчээр төгссөн үгэнд дагуулна.
-iig-ий-ийг, -ыг, -гэгшиг ба (й) гийгүүлэгчээр төгссөн үгэнд дагуулна.

Гарахын нөxцөл

нөxцөлгалигодоогийн үсгийн дүрмээряаж орох
-ece-ача, -эчэ-аас, -ээс, – оос, -өөсүгийн төгсгөлийг харгалзахгүйгээр ямар ч үгэнд дагуулна, уншихдаа эр эм үгийг харгалзана.

Дараах жишээнээс заах болон гарахын тийн ялгалын нөxцөлийг ямар төгсгөлтэй үгэнд дагуулсныг ажиглаарай!

Жишээ нь:

Үйлдэхийн нөхцөл

нөxцөлгалигодоогийн үсгийн дүрмээряаж орох
-аар-бар, -бэр-аар, -ээр, -оор, -өөрЭгшиг ба “й” гийгүүлэгчээр төгссөн үгэнд дагуулна.
-аар-ийар, ийэр-аар, -ээр, -оор, -өөрй-гээс бусад гийгүүлэгчээр төгссөн үгэнд дагуулна.

-аар бүхнийг үйлдэхийн нөхцөл гэж болохгүй. Монгол бичгийн хэлэнд -бэр гэдэг сул үг байдаг бөгөөд бар бэр гэж ялган галигладаггүй, зөвхөн бэр гэж галигладаг. Уншихдаа ч зөвхөн бээр гэж уншдаг. Утга нь одоогийн монгол хэлний нь, бол, -ч зэрэг сул үгтэй ойролцоо.

Жишээ нь:
-аар галиг: хаган-бэр жарлиг болорун, унших нь: хаан бээр зарлиг болруун
-аар
Газар үндсээр баян
Далай усаар баян
Тэнгэр одоор баян
Үзгээр бич
Харандаагаар зур

Хамтрахын нөхцөл

нөxцөлгалигодоогийн үсгийн дүрмээряаж орох
-тай-тай, -тэй-тай, -тэй, -тойЯмар ч үгэнд дагуулна.
-луг-а
 -лүгэ
-луг-а, -лүгэлугаа, лүгээҮгийн төгсгөлийг харгалзахгүйгээр, зөвхөн үгийн эр эмийг харгалзан эр үгэнд лугаа-г , эм үгэнд лүгээ-г бичнэ.

-тай
Чамтай адил
Үүнтэй ижил
Хүнтэй цуг
Ардтай хамт

5 Comments

  1. Сайн байна уу?
    Юуны өмнө Монгол бичгийн төлөө таны хийж буй ажилд их баяртай байна.
    Би танаас хэдэн үгийг яаж зөв бичих тухай асуух гэсэн юм. “суран” /суран жолоо, суран тэлээ/, “чонон” гэх үгүүдийг хэрхэн бичдэг бол.

    • Сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа! Маш зөв асуултууд байна, суран жилуг-а, суран тэлэй, харин чонон гэдэг үгийг яаж бичих билээ гэж их бодлоо ,

      suran jilug-a
      чоно гэдэг үгийг уламжлалт бичлэгээр чину-а гэж бичдэг, уг нь эгшгээр төгссөн нэр үгийн үндсэнд -н-ийг залгахдаа эгшгийн араас шууд залгаж бичдэг, гэхдээ чинуан гэж бичихээр нэг л сонин сонсогдох юм, миний бодлоор а-г гээдүүлж бичих байх гэж бодож байна, буруу ч байж магадгүй, өөр санаа оноо байгаад хуваалцвал их баярлах болно.

  2. sain baitsgaana uu
    tanai hamt olnoos neg yum guih gesen yum aa komputer gedeg ugiig yaj bichdeg bol gej bi asuu,aar baina aa

  3. Hi,
    Onoodor http://www.orloo.com-iin gishuudiin neg Itgel enehuu site-iig olj ogch tusallaa.Mongol bichgee delgeruuleh uilsed tani amjilt husie.Mongol bichgee surch ehelj bna.

  4. mash heregtei ym bn mash ih bayrlalaa ah egch naraa

Leave a Comment