Монгол бичгийн соёл, түүx, уран бичлэг буюу каллиграф II

1-р хэсэг: Монгол бичгийн соёл, түүx, уран бичлэг буюу каллиграф I
Монголд бурханы шашин дэлгэрсэн явдал нь монголчуудын оюуны болон бичиг үсгийн соёлд гарсан том өөрчлөлт болжээ. Тэр үед төвд хэл төв Азийн олон орны хувьд шашны төдийгүй ном бичгийн хэлний үүргийг гүйцэтгэх болсноор
14-р зуунд хэл зүйч Чойжи-Одсэрээс эхлэн, ялангуяа 16-17-р зууны үеэс төвдөөр зохиол бичдэг, хоёр хэлрүү орчуулдаг зохиолч эрдэмтэд олноороо төрөн гарчээ. Тэд шашины номлол сургаалаас гадна анагаах ухаан, одон орон зурхай, учир шалтгааны ухааны өдий төдий номыг монгол хэлнээ орчуулан гаргасан нь бичгийн хэлийг цаашид боловсронгуй болгоход чухал түлхэц болсон байна.
1304 онд мэргэн Чойжи-Одсэр цагаан толгой, үсгийн дүрэм хэл шинжлэл яруу найраг зэрэг олон талыг хамруулсан “Зүрхэн тольт” хэмээх бүтээлээ туурвиж,
1305 онд Энэтхэгийн гүн ухааны гол бүтээлүүд болох Банзрагч буюу “Таван сахиус” судрыг мөн ”Бодичарьяавадар” -г монгол хэлнээ орчуулан тайлбар хийж, монгол бичгийн цаашдын хөгжилд маш том хувь нэмэр оруулжээ.

“Зүрхэн тольт” Махгалын магтаалаас

Zurhen tolit
Хамгаа гайхуулсан эрдмийг чинь (original: Qamγы-a γaiqaγuluγsan erdem-i činü)
Хагархайгаа холбон магтсугай (Qaγaraqay-a qolban maγtasuγai)
Дөрвөн гартай, нэг нүүртэй (Dörben γar-tai nigen niγur-tai)
Дүгрэг улаан гурван нүдтэй(Dügerig ulaγan γurban nidütei)
Төрөлх ургасан шар устэй (Törölki urγuγsan šira üsütei)
Түгээл хүмүнийг зуусан араатай (Tügel kümün-i jaγuγsan araγ-a-tai)
Урин гэмүүдийг огтолхоор (Urin gem-üd-i oγtolor-un)
Урд баруун гартаа илдтэй (Uridu baraγun γar-taγan üldütei)
Олон сэжгийг тархаахаар (Olan sešig-i tarγaγar-un)
Улам нөгөө гартаа гавалтай (Ulam nögüge γar-tur kabala-tai)
Эхийг: http://en.wikipedia.org/wiki/Praise_of_Mahakala

Ганжуур, Данжуур

Ганжуур, Данжуурыг ХШ зууны эцэс, ХҮзууны эхнээс монгол хэлнээ орчуулж эхэлсэн түүхтэй.

төвд Ганжуур

Ганжуурын тайлбар болох Данжуур судар нь 226 боть бөгөөд Энэтхэг, Төвдийн эрдэмтдийн бичсэн их бага арван ухааны шастирууд, 3427 нэр төрлийн ном зохиолыг багтаасан 107839-н хуудастай, 23х72.5см хэмжээтэй их хөлгөн судар юм.
Монгол шунхан Данжуур

Энэхүү “Монгол шунхан Данжуур”-ыг II Жанжаа хутагт Ролбийдорж, Ширээт хутагт Лувсанданбийням тэргүүтэй 200 орчим гүүш төвд хэлнээс монгол хэлэнд 1741-1742 онд орчуулсан ба 1742-1749 оны хооронд Бээжинд барлан 226 боть болгон модон бараар хэвлэсэн олон хүний хамтын бүтээл юм.

Yoson erdeniin sudar

Дэлхийд цор ганц “Есөн эрдэнийн ганжуур”-ыг 1819 онд 56х22см хэмжээтэй болгосон хар цаасан дээр алт, мөнгө, зэс, оюу, шүр, сувд, номин, тана, ган зэрэг есөн эрдэнээр бүтээсэн байна.Ганжуур нь бурхан багшийн номлосон амны эш айлдвар бөгөөд 108 боть их хөлгөн судар юм.

Жамбалцанжид

Жамбалцанжид

Энэхүү ном нь нилээд эртний ном бөгөөд 25х9см хэмжээтэй модон барын нугалбар судар юм. Жамбалцанжид судрыг Түмэдийн Алтан хааны ач эрх Баягууд баатар Дай хун тайжийн зарлигаар түүний хүү Чойжамц тойн цагаан туулай жил буюу Мин улсын Хун Жы хааны XV-р онд / 1502 он / санскрит, төвд, монгол, хятад дөрвөн хэлээр хадан хэвлэжээ. Энэ ном нь Монголын сонгодог бичгийн хэлний өмнөх дурсгал болохоос гадна нугалбар номны өвөрмөц төлөөлөгч болдгоороо монгол үсэг бичгийн түүх, ном судлалд чухал ач холбогдолтой байсаар байна.

Дээрх судрууд нь эдүгээ Монгол улсын Үндэсний номын санд хадгалагдаж буй.

Төвд бичиг

Бурхны шашин хүчтэй нэвтрэхийн хэрээр XVI зуунаас эхлэн төвд бичгийн хэл монгол бичгийн хэлтэй эн зэрэгцэх цаашдаа давамгайлах байр суурийг эзлэх болжээ.

Төвд үсэг

Галиг үсэг

Энэ үед монгол бичгийн хэлэнд төвд хэлнээс гадна самгард, хятад зэрэг гадаад хэлний үг, нэр томьёо ихээр хэрэглэгдэж, түүнийг тэмдэглэх гарцаагүй шаардлага гарч иржээ. Тиймээс 1587 онд Аюуш Гүүш гадаад үгийг тэмдэглэх галиг үсгийг зохиожээ. Галиг үсэг нь 16 эгшиг, 34 гийгүүлэгч үсэгтэй.

Galig useg

Тод бичиг

Википедиа
Тод бичиг нь Ойрадын лам Зая Бандид Намхайжамцын 1648 онд зохиосон бичиг юм. Монгол бичгийг жинхэнэ аялгатай нь ойртуулах, мөн төвд ба санскрит хэлүүдийг хялбар бичих зориулалтаар бүтээгдсэн.
Tod bichig
Тод бичиг хэмээн нэрлэсний учир нь монгол бичгээ тодорхой нарийн болгосныг өгүүлж буй.
1924 он хүртэл Оросын Халимаг улсад хэрэглэж байсан. Хятадын Шинжаан мужид Ойрадууд одоо болтол хэрэглэдэг.

Tod bichig
Мэргэ тєлгийн бичиг XVII- зуун

Эрдэнийн товч

Хамгийн урт ном болох Саган Сэцэний 1662 онд зохиосон “Эрдэнийн товч” хэмээх уг ном нь муутуу цаасан дээр хар бэхээр монгол бичгээр бичсэн 71.1м хуйлмал ном юм. Хуйлмал ном нь монгол гар бичмэл номын нэг сонин төрөл бөгөөд уутанд хийж ганзаглах, ханын толгойноос зүүж хадгалахад ихэд тохиромжтойгоор бүтээгджээ.
Эрдэнийн товч

Соёмбо бичиг

XVII зууны эхээр Монголын сүүлийн хаан Лигдэнээс хойш Манж улс хүчирхэгжиж 1636 онд одоогийн Өвөр Монголыг эзэлжээ. Энэ үед халхын зарим ноёд хамтран хүн ардын оюун санааг нэгтгэхийн тулд Түшээт ханы Занабазарыг Монголын шашны анхны тэргүүнээр анхдугаар Богд Жавзандамба буюу Өндөр гэгээн хэмээн өргөмжилжээ.
Тэрбээр 1686 онд Энэтхэг ланз үсгээс үлгэр авч Соёмбо үсгийг бүтээжээ.
Soyombo bichig

Соёмбо үсэг эртний Энэтхэгийн судрын хэлээр “өөрөө буй болсон гэгээн үсэг” гэсэн утгатай. Занабазар эл бичгээ зохиосон учраа тайлбарлахдаа төвд, самгард хэлний үгийг тэмдэглэх боломжийг улам нарийн болгох санаа агуулснаа дурдсан байдаг.

Өндөр гэгээн ЗанабазарSoyombo

Өндөр Гэгээний зохиосон соёмбо тэмдэг нь өнөөг хүртэл Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын билэг тэмдэг болон гялалзсаар байна.

Xэвтээ дөрвөлжин үсэг

Өндөр гэгээн Занабазар соёмбо үсгийг зохиосноос гадна бас хэвтээ дөрвөлжин үсгийг зохиожээ.

Xэвтээ дөрвөлжин үсэг

Цогтын хадны бичиг

Манжуудын Монголыг эзлэх бодлогын эсрэг Цахарын Лигдэн хааны тэмцлийг Ар Монголоос Цогт тайж бараг ганцаар дэмжин тусалж байжээ.Ийнхүү улс төрийн хувьд гарцаардалд орсон байсан үедээ Цогт дотнын эгч Халуутаа ихэд санан үгүйлж доорхи шүлгээ хадан дээр 1624 онд бичиж үлдээжээ.
Цогтын хадны бичиг
Дээр тэнгэр хааны аху хийгээд

Дэлхий дахь хан богдсын аху газар

Дээр доорын ялгал буй боловч

Жаргал, хайрлал хоёрын агаар нэгэн буй.

Агнистийн агуй дахь бодиства нар хийгээд

Алтан дэлхий дэхь бодь сэтгэлтэн хоёрын

Аху газар ангид боловч

Асрах нигүүлсэхийн агаар нэгэн буй.

Энд хан богдсын сайн түшмэл хийгээд

Эргүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын

Ёс өнгө өөр боловч

Зөв бурууг ялгахын агаар нэгэн буй.

Олз идэш олон ядагч хүн хийгээд

Уулын модонд явагч араатан хоёрын

Ахуй газар ангид боловч

Алан идэхийн агаар нэгэн буй.

Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд

Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын

Илт бие дүр өөр боловч

Идэхийг хүсэх сэтгэл агаар нэгэн буй.

Онон мөрөнд буй Халуут эгч минь хийгээд

Орхон, Туулд агч өвчит бид хоёр

Халх, Онигуудын газар хол боловч

Хайрлан санахын агаар нэгэн буй.

Энэ биедээн эс золголцвоос

Эгүүнээс хойш төрөл тутамдаан

Эх нь гагц хүүхнээн хайрлах мэт

Элдэв үйлээр туслалцах болтугай.

Манж бичиг

17 зууны үед Манж Чин улс хүчирхэгжин Монгол улсыг эрхшээлдээ оруулснаар Монгол нь 1911 он хүртэл 220 жилийн турш Манж Чин улсын дарлалд байжээ.
Энэ хугацаанд Манж улсын албан ёсны бичиг нь монгол бичгээс үүссэн манж бичиг байв. Монгол бичгийг манж бичгэнд зохион өөрчилсөн 2 хүнийг эртэмтэн судлаачид монгол хүмүүс байсан гэж үздэг байна. Түүнээс гадна монголоос үсэг авч хэрэглэдэг байсан нь монгол манж хэлний ойр төрөлтэй нь холбоотой ажгуу.
Manj bichig
Манж бичгээр бичсэн байдал

Монгол, төвд, хятад, манжаар бичсэн байдал
Манж бичгээр

вагиндрагийн үсэг буюу Буриад бичиг

Монголын гарамгай эрдэмтдийн нэг Буриадын бурхан шашны тэргүүн лам болох Агваандорж 1905 онд монгол, тод үсгээс эх авч буриад болон монгол хэл аялгуу мөн орос хэлийг тэмдэглэж болохоор монгол үсэг зохиосон нь Вагиндрагийн үсэг юм. Вагиндра нь Агваан гэсэн өөрийн төвд нэрийнх нь самгард орчуулга бөгөөд уг үсгийн нэр болж Вагиндрагийн үсэг хэмээн алдаршжээ.

Vagindara
Агваандоржийн Зүрхэн тольт вагиндрагийн үсгээр

Монгол улс 1911 оны 12 сарын 29-нд Богд Жавзандамбыг шашин төрийг хослон баригч хаанд өргөмжилсөнөөр ,Монголыг 220 жилийн турш захирч байсан Манж Чин улсын хараанаас гарч, албан ёсоор тусгаар тогтнолоо зарлажээ.
Tamga

Энэ үеэс эхлэн Богд гэгээн “Шашин төрийг хослон баригч Наран гэрэлт Богд хааны тамга” гэсэн үгтэй тамга барьж төрийн хэргийг шийтгэн явуулах болсон байна.
Харин Богд хааны хаш тамгыг
хэн гэгч хүн сийлсэн юм бол оо? гэсэн сонирхолтой өгүүллэгийг О.Ууганбаатарын
http://soyombo-1911.blogspot.com
оос уншаарай.
Дээрх тамгыг урлаач бас Богд хаант монгол улсын засгийн газраас 1921 онд гаргасан “Бага болзоот” хэмээх мөнгөн тэмдэгтийн модон барын сийлбэрийг сийлсэн ажээ.
Бага болзоот - мөнгөн тэмдэгт

Монгол Төвдийн гэрээ

Монгол Төвдийн гэрээ нь 1913 оны 1 сарын 11-нд Богд Хаант Монгол Улс, Төвдийн засгийн газрын хооронд хийгдсэн ба 9 зүйл бүхий тус гэрээнд Монгол, Төвд хоёр улсын засгийн газрууд эрх чөлөөт, тусгаар улс болохоо харилцан хүлээн зөвшөөрч, уламжлал, шашнаа хүндэтгэн найрамдалтайгаар зэрэгцэн оршихоо тунхаглажээ.
Tuvd mongolyn geree

Монгол гэдэг үг 14 янзаар бичигдсэн байдал

Mongol gedeg ug 14 yanzaar bichsen baidal
1. Эвхмэл үсэг
2. Дөрвөлжин бичиг
3. Тод үсэг (Халимаг бичиг)
4. Монгол бичиг
5. Манж үсэг
6. Галиг үсэг
7. Вагиндара үсэг (Буриад бичиг)
8. Соёмбо
9. Хэвтээ дөрвөлжин үсэг
10. Төвд
11. Хятад
12. Крилл (Одоогийн монголд хэрэглэгдэж буй бичиг)
13. Латин
14. Араб

1-р хэсэг: Монгол бичгийн соёл, түүx, уран бичлэг буюу каллиграф I
Үргэлжлэл буй…

19 сэтгэгдэл

  1. ih saihan medeelluud bnaa mash ih bayarllaa. ushuu ene chigleliiin sonirholtoi medeelel oruulaarai. hamgiin gol n unen tuuhiiin undesleltei bh heregtei shuu. za amjilt husye.

  2. ene medeellee ushuu olon hund hurgeh talaar sain ajillaarai

  3. Бадмаа |

    Ямар гоё мэдээлэл вэ энэ блог-г олж үзээд их баярлалаа. Чамд баярлалаа цаашдийн ажил амьдралд чинь өндөр амжилт хүсье! Бас дахин баярлалаа…

  4. их гоё болжээ.Үнэхээр үнэлмээр байна шүү чамд амжилт

  5. Будда гэж монгол бичгээр яаж бичдэг юм бол? надад туслаач.

  6. гэрэлмаа МУБИС |

    маш их хэрэгтэй мэдээлэл байна. баярлалаа. би Эртний дээрх бичгүүдэд цэг таслалыг яаж хэрэглэдэг ямар тэмдэглэгээ ашигладаг байсан талаар мэдэх хэрэгтэй байна. Жаахан ч гэсэн мэдээлэл өгөөч

  7. thaks
    amjilt husi

  8. маш их таалагдлаа өөр олон бичиг оруулаарай баярлалаа

  9. саин байнуу. дөрвөлжин бичгийн зураг нь харагдахгүй баина. Засаад таөиад өгч болох уу

  10. hi bi neg setguuld ajilladag yumaa tanii niitlel taalagdlaa setguuldee tantai hamtarch niitlel beldej boloh uu

  11. Оргилбаяр |

    CОЁМБО БИЧГЭЭР НЭРЭЭ БИЧҮҮЛМЭЭР БАЙНА

  12. Оргилбаяр |

    ХААНА ХАНДАР БЭ

  13. ямар гоё юм бэ үнэхээр гоё блог байна
    цаашид бүр гоё2 юм хийгээрэй

  14. ирээдүй |

    гоё хийж тавьсанд баярлалаа

  15. нансалмаа |

    shaishaaltai bna iim blog olon baih heregtei shu

сэтгэгдэл бичих