Монгол бичгийн соёл, түүx, уран бичлэг буюу каллиграф I

Хэлсэн үг хийснэ
Бичсэн үг үлдэнэ
гэж калиграфч, яруу найрагч Мэнд- Ооёо гуайн хэлсэнчлэн
Монгол бичиг маань бидний түүх, соёл иргэншил, ёс заншил оюун сэтгэлийн гайхамшигт өв дурсгал болох бөгөөд хүмүүн төрөлхтөний утга соёлын салбарт байр сууриа хадгалан үлджээ.
Манай өвөг дээдэс ямар их бичиг үсгийн соёлтой байсан болох мөн түүнийгээ хичнээн удаан хадгалан бидний эрин үеийг хүртэл өвлөж авч ирснийг ном судараас гадна, хад чулуун дээр сийлэн үлдээсэн бичлэг, зургуудаас мөн тамга тэмдэг захидал дээрээс харж болно.

Монгол оронд маань Ховд аймгийн Хойд цэнхэрийн агуй, Өвөрхангай аймаг дахь Тэвш уул, Баянхонгор аймгийн Бичигтийн ам хад, Говь-Алтай аймгийн Цагаан гол гэх мэтчилэн хадан дээр сийлсэн дүрс зурагтай газар элбэг байдаг.
Эдгээр дурсгалууд нь бидний одоо хэрэглэж байгаа бичиг шиг системтэй дэс дараатайгаар үйл явдлыг дүрслээгүй ч гэсэн эртний хүмүүсийн аж амьдрал, оюун сэтгэлгээний төлөв байдлыг өнөөгийн бидэнд дүрслэн хүүрнэж буй чулуун ном буюу гайхамшигт зурган бичиг гэж хэлж болно.
Иймээс ч монголын түүхийн хамгийн эртний бичиг соёлын үнэт дурсгал болж үлдэж МЭӨ үеийн түүхийг бидэнд “тэр үеийн хүмүүс ан хийдэг байжээ”, “монгол орны нутаг дээр арслан заанаас эхлээд тэмээн хяруул хүртэл амьдарч байжээ” гэдгийг өгүүлжээ.

Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Их баян уулын Бичигтийн ам

Баян-Өлгий аймгийн Бага Ойгор хадны дүрс зураг

Баян-Өлгий аймгийн Цагаан салаа, Бага Ойгорт дунд болон хойд Азид хамгийн томд орох хадны зураг дүрслэл болох бөгөөд 1996-аас 2001 Монгол Америк Оросын хамтарсан судалгааны Алтай төслөөр 100000 хадны дүрс зургийг илрүүлжээ.
Баян-Өлгий аймгийн Бага Ойгор хадны зураг

Баян-Өлгий аймгийн Цагаан гол дахь хадны буулгасан зураг

Chagat & Albi – Face Music авсан xадан дээр зураг дүрсүүд
Говь-Алтай аймгийн Цагаан гол дахь хадны буулгасан зураг

Өвөрхангай аймаг дахь Тэвш уулын тэрэг хадны зураг


Өвөрхангай аймаг дахь Тэвш уулын тэрэг хадны зураг

Хойд Цэнхэрийн агуй

Хөх түрэгийн бичиг буюу Руни бичиг

МЭӨ 3-р зуунд монголд эртний нүүдэлчин овог аймаг болох Хүннү, Дунху нар амьдарч байсан бөгөөд , Хүннү нар бичиг үсэгтэй байсан нь түүхийн баримт бичгээс нотлогдсон ажээ.
Энэ бичиг нь МЭ 500-гаад оны үед монголын газар нутаг дээр амьдарч байсан жужанаар дамжин Түрэг үндэстэнд уламжлан очсон байж болох Руни бичиг гэж судлаачид үздэг байна.
Төв аймгийн Баян суманд орших Түрэгийн хаан улсын зөвлөх байсан гэх мэргэн Тоньюкукын хөшөөг Руни бичгээр бичин үлдээжээ. Гэрэлт  хөшөөний  бичээсэнд  Тоньюкук   өөрөө  Нанхиадын  эрхэнд  хүмүүжсэн,
түүний  мөрөөдөл  нь  тусгаар  Түрэг  улс  хаантай  болоход  байсан  бөгөөд  удалгүй
хаантай  болсон  ч  эргээд Нанхиадын  эрхшээлд  орсон,  аливаа  зүйлийг  хийхэд  хатан зориг,  баатарлаг  үйлс  хэрэгтэй  зэргийг  дурдсан  байдаг ажээ.

Тоньюкукын хөшөө
Д.Баатар гуай Монгол нутагт босгосон Түрэгт харьялагдах чулуун хөшөөний бичгийг орчуулж “Хөх Түрүгийн Бичиг” нэртэй ном хэвлүүлсэн байна.

Тоньюкукын хөшөөний Руни бичиг

Тоньюкукын хөшөөний Руни бичиг

Кидан бичиг

10-р зуунд Монголчуудтай угсаа гарал нэгтэй нүүдэлчин ард түмэн байсан Киданчууд өөрсдийн эзэнт гүрнийг байгуулжээ. Киданд 2 төрлийн бичиг үсэг байсан ба Хятадын дүрс үсэгт үндэслэсэн их бичиг ба уйгар үсэгт үндэслэсэн бага бичигний аль алийг нь хэрэглэж байв.

Бага Кидан үсгээр бичигдсэн загасан зүүлт


Их Кидан үсгээр бичсэн бунхны чулуу

Энэ 2 төрлийн бичиг нь уран зохиолын хөгжилд их түлхэц болсон ба бичихээс гадна судар орчуулах, шүлэг зохиох зэрэг нь өргөн хүрээнд явагдаж байсан бөгөөд мөн өдрийн тэмдэглэл болон аян замын тэмдэглэлийг бичиж ном хийж хөрш орнуудтайгаа ч солилцдог байсан байна.

Монгол бичиг

XIII зуунд Чингис хаан Монголын олон тархай бутархай аймгуудыг нэгтгэж их монгол улсыг байгуулсан нь монгол хэл, монгол бичиг үсгийн хөгжих гол үндэс болжээ.
1205 онд Чингис хаан Найманы Таян хааны бичгийн сайд Тататунгааг олзлон авснаар уйгар монгол бичгийг авч хэрэглэсэн гэж олон бичиг баримтад дурдсан байдаг боловч зарим эрдэмтэд XIII зууны монгол бичгийн хэл хэдийн бүрэн боловсорсон зөв бичих зүйтэй хэл байсныг нотолж, монгол бичгийг монголын эзэнт гүрэн байгуулагдахаас олон зууны тэртээ монгол нутагт улс гүрнээ байгуулж байсан монгол аймгууд хэрэглэж ирсэн гэжээ.

Согд бичиг

Монголчууд согд, сири, армай гаралтай уйгар бичгийг 800-1100 оны хооронд хэрэглэж эхэлсэн байж болох ба Чингис хаан болон түүнийг залгамжлагчид энэ нандин өвийг өвлөн авч цааш нь улам хөгжүүлжээ.
Согд бичгийг зүүн гар тийш нь эргүүлэн харвал монгол бичгийн дүрстэй маш төстэй харагдаж байгаа нь уйгар бичиг болон монгол бичиг энэ бичгээс гаралтайг илтгэж болохуй .

Sogd bichig

Армай бичиг

Armai bichig

XI зууны сири бичгээр бичсэн ном

Siri bichig

Хуучин уйгар бичиг

Хуучин уйгар бичиг

Чингис хааны чулууны бичиг

Монголын уран бичлэгийн калиграфийн монгол бичгээр бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг нь Чингис хааны чулууны бичээс юм.
Энэхүү гэрэлт хөшөөг 1818 онд судлаач Г.И.Спасский Хархираа голын хавиас анх олсноо мэдээлж, дараа нь уг хөшөөг 1832 онд Петербург хотод аваачжээ.

Чингис хааны чулууны бичиг

Хадан дээр: “Чинггис хан-и сартагул иргэн дагулижу багужу хамиг монггол улус-ун арад-и буга сочигай хуригсан-дур Есүнггэ ононодур-ун гурбан загуда гучин табун алда-дур онтудалу-га”
“Чингис хааныг Сартуул иргэдийг дайлан мордож байхдаа хамаг монгол улсын ардыг Буга сочухайд хурсанд Есүхэй 335 алдыг онолоо” гэж бичсэн ажээ.
Эрдэмтдийн тооцоогоор энэ дурсгал нь 1220-1225 оны хооронд бичигдсэн бөгөөд тэр үеийн монголын сур харваачийн ур чадвар, амжилтыг мэдээлж, 1 алдыг тэр үеийн монголын дундаж эрчүүдийн алдалсан гарыг хэмжээгээр 160 см гэж үзвэл, ойролцоогоор 536 метр харважээ гэж үзжээ.

Монголын нууц товчоо

Монголын нууц товчоог Чингис хааныг нас барсны дараа 1227 оны үед Өгөөдэй хааны даалгавраар бичигдсэн гэж үздэг бөгөөд монгол бичгээр бичсэн эх нь олдоогүй. Xанз үсгээр монгол хэлийг тэмдэглэж, хятад орчуулгыг хадсан 1410 оны үед барлаж хэвлэсэн
Монголын нууц товчоо
Мин улсын үеийн эх бичиг нь эдүгээгийн нууц товчооны үндэс болсон.
Зураач Э.Отгонбаяр Монголын нууц товчоог Монгол зургийн аргаар бүтээн гадаад дотоодод олны хүртээл болгоод байна.

Алтан товч

“Алтан товч” -ыг 1651 онд XVII зууны эхэн үеийн түүхч лам Лувсанданзан зохиожээ. Энэ номонд Чингис хаанаас Лигдэн хааны хүртэлx XIII-XVIII зууны үеийн Монголын түүхийг бичсэн байдаг бөгөөд “Монголын нууц товчоо”-ны монгол үсгээр үйлдэгдсэн нэг эх нь гэж тооцогддог.

Altan tovch

Гүюг хааны тамга

Их Монгол улсын Гүюг хаан 1246 оны 11 сарын 4-нд Ромын пап Инносонд илгээсэн албан бичгээ перс хэлдээр бичиж харин монгол бичгээр бичсэн тамга даран явуулжээ. Энэ захидалдаа Гүюг хаан Ромын папын өөрийнхөө шашинд оруулах гэсэн хүслийг ойлгохгүй байгаа болоод эзэлж авсан Мажарын нутгаас явахгүй, мөн папыг биеэрээ ирж хаанд өөрт нь хүндэтгэл үзүүлэхээс нааш хоёр улсын хооронд эв найрамдалтай харьцаа тогтоно гэдэгт эргэлзэж байгаагаа бичжээ.

Тамганд төрийн сүр хүчийг илтгэж монгол бичгийн цагаан толгойн 19 үсгийг оруулж чадсан байдаг ба монгол бичгээр доорхи үгийг бичжээ.

Гүюг хааны тамга

Мөнх тэнгэрийн хүчин дор
их Монгол улсын далай хааны
зарлиг ил болга (харь орны иргэн) иргэн дор хүрвээс
биширтүгэй, аюутугай Source:wikipedia

1289 онд Аргун хааны Францын IV Филип хаанд бичсэн захидал

Ил хаан гэгдэх Аргун нь 1284 – 1291 оны хооронд Монголын Эзэнт Гүрний нэг хэсэг Ил Хан улсын дөрөвдэх хаан байв.
Ил хан улс нь XIII-XIV зууны үеийн Монголын Эзэнт Гүрний доторхи дөрвөн ханлигийн нэг байжээ.


Аргун хааны  Францын IV Филип хаанд  бичсэн захидал

Захидалд:

“Мөнх тэнгэрийн хүчин дор
хааны суу дор
Аргуны үг.
Францын хаанд!
Ноднин чиний Мар Бар Савма Сахура тэргүүтэй элчээр “Илхааны цэргүүд Мисирийн зүг мордвол бид бас амдан мордож хамсъя” гэж өчин илгээснийг чинь зөвшөөрч
тэнгэрт залбирч барс жилийн өвлийн адаг сард мордож хаврын тэргүүн сарын арван таванд Дамаскт бууна хэмээв .
Эдүүгээ үнэн үгтээ хүрч цэргүүдээ болзсон цагтаа илгээж
тэнгэрийн мөр угтаж тэд иргэдийг авбаас бид Ирусалемыг танд өгье.
Хэм болзол хождож цэргүүдээ явуулаад зохихгүй. Хожим гэмшивч тусгүй.
Бас аливаа хэл нэмэн элчээрээ яаралтай явуулан тансаг эд, шонхор шувууд, франкуудын газрын элдэв өнгөтөн чулуу өгч илгээвээс хэрхэн соёрхохыг тэнгэрийн хүч хааны суу мэдтүгэй хэмээн Мускерил юлдэчийг илгээв. Бичигийг үхэр жил зуны тэргүүн сарын зургаан хуучдад Хөндлөнд байхдаа бичив.”
хэмээн өгүүлжээ.

Илхаадын зоосон дээрх монгол бичээс

Ил хаан улсын үед хаан төр барьсан 17 хааны 12 нь зоосон мөнгөө монгол бичигтэй гаргаж байсан нь батлагджээ. Энэ зоосны бичгийг Бадарчийн Нямаа гуай тайлан уншиж Монгол улсын өнө эртний түүх соёлын нандин дурсгал хадгалж хамгаалахад зохих хувь нэмэрээ оруулжээ. Доорхи зоосон дээр “ХАГААН НУ НЭРЭБЭРАРГУН НУДЭЛЭТГЭЛҮЛИСЭН АРИГУ ” шинэ хэллэгт буулгавал “Хааны нэрээр Аргуны дэлдүүлсэн ариун” гэж бичсэн ба зоосны дээд хэсэгт хөндлөнгөөр “АЛТАН” гэж бичсэн байх ба “Л” үсгийн гэзгийг гээгдүүлсэн алдаа гаргажээ.

зоосон дээрх монгол бичээс
Нямаа гуайн үзэж байгаагаар “13-р зууны монгол зоосыг урлаж байсан жирийн дархчуудыг бичиг үсэгт нэвтэрхий байсан гэж хэлэхэд хэцүү бөгөөд тэд ихэвчлэн монгол биш хүмүүс байсан тул монгол үг төдийгүй араб, перс үгийг ч алдаатай бичсэн явдал олон байдаг” ажээ.

Дөрвөлжин бичиг

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Дөрвөлжин бичиг нь Хубилай (1215-1294) хааны зарлигаар төвдийн Пагва лам Лодойжалцан 1269 онд зохиосон бичиг юм. Дөрвөлжин бичиг хэлбэр дүрсийн хувьд төвд үсэгт, зурлага бичлэгийн хувьд монгол бичигт тулгуурлан зохиосон үет үсэг болно.
Эл бичигт монголчуудын соёлын хэрэгцээнд, тухайлбал монголын их Юань гүрний хэмжээнд албан ёсны төрийн бичиг болж 100 гаруй жил буюу Хубилай хааны байгуулсан их Юань гүрнийг мөхтөл (1368) хэрэглэгдэж байжээ.
Дөрвөлжин үсгээр Юань улсын бүх албан хэргийг хөтлөхийн зэрэгцээ нийт монголчуудын дунд түгээн дэлгэрүүлэх талаар Хубилай хаан өөрийн биеэр ихээхэн зүтгэл, хүч чармайлт тавьж байсан хэрнээ монгол туургатнуудын дунд түгээмэл дэлгэрч чадсангүй.
Тэгэвч дөрвөлжин бичиг Монголчуудын нэгэн үеийн түүх, соёлын хэрэгцээнд үйлчилсэн өвөрмөц нэгэн үсэг бичиг мөн тул монгол үндэстний бахархал, монгол туургатны соёлын нэгэн нандин өв юм.
1345 оны Juyongguan дээрх дөрвөлжин үсгээр бичигдсэн дурсгал
Дөрвөлжин бичгийн үсгүүд
Хубилай хааны үеийн пайз буюу тэр үеийн гадаад паспорт.
Марко Поло Монголоос нутагтаа буцахдаа ийм пайзтай очжээ.

Dorvoljin bichig
Пайзан дээр дөрвөлжин бичгээр:
“Мөнх тэнгэрийн хүчин дор
Хааны зарлигийг эс хүндэлвээс
буруутай” гэж бичсэн ажээ.

13-р зууны үеийн монгол мөнгөн пайз

монгол мөнгөн пайз

Дөрвөлжин бичгийн тухай тодорхой мэдээллийг http://www.omniglot.com/writing/phagspa.htm -ээс үзээрэй.

Үргэлжлэл: Монгол бичгийн соёл, түүx, уран бичлэг буюу каллиграф II

51 сэтгэгдэл

  1. Caйн уу? Гоё нийтлэл бна.Харин тэр 536 cm биш метр үү?

  2. Сонирхолтой бичлэг байна. Syndication feed блогт чинь байхгүй юм уу? Олдоггүй ээ…

    • нээрээ байхгүй байна, сануулсанд баярлалаа, би сая хийгээд гаргачихлаа, баруун дээд талд.

  3. Nadad mash ikh taalagdlaa. Baga baikhdaa mongol bichig baga zereg zaalgaj baisan odoo ch buur martaj dee. Uuruus chini neg yum asyykh gesen yum.
    Mongol bichigend chini –yamar?– gesen ugend ordog –ya–usgiin yaj bichdeg bolokhiig khelj uguuch.
    Bayarallaa.

  4. БАЯРЖАРГАЛ |

    MASH GAIHALTAI BAILA BICHLEG MASH IH TAALAGDLAA IIM GOE GOE BICHLEGVVDIIG ZONDOO TAVILDA :D

  5. mash ih taalagdaj bn ene tamga bolon bichsen ryni bichig chini ih sonirholt ym

  6. энэ өдрийн мэнд. танд баярлалаа. хүнд хэрэгтэй сайхан мэдээлэл байна. баяралсан сэтгэлээ илэрхийлэхгүй өнгөрч чадсангүй. ажилийн амжилт хүсье. илүү олон ийм мэдээлэл оруулаарай.

  7. ИХ БАЯРЛАЛАА ТА БҮХЭНД ОЛОН ХҮНД БУЯН БОЛООСОЙ ИХ САЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРЭГСЭНД ҮНХЭЭР САК БАЙЛАА

  8. ОЧГЭРЭЛ |

    ИХ САЙХАН НИЙТЛЭЛ БАЙНА ТА НАДАД НЭГ ТУС БОЛООЧ НАДАД УРАН БИЧЛЭГИЙН ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ МӨН ХЭД ХЭДЭН ТАТАЛГАН ЭВХМЭЛ УРАН БИЧЛЭГҮҮД ХЭРЭГТЭЙ БАЙНА МИНИЙ ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭНЭ ХАЯГААР ЯВУУЛЖ ӨГӨӨЧ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА0

    • Би эвхмэл бичгийн талаар болон мөн олон уран бичлэгтэй хэсгийг бичиж байгаа, удахгуй дуусгаад тавина.

    • hi bid 2n kheregtsee adil yum bn khaisan zuilee olsnu medeelel bwal soliltsii

  9. День добрый! У вас живой блог, сохранил себе в закладки. На каких условиях вы могли бы разместить здесь рекламу про авто блог?

    • Добрый день! Мне жаль, я не хочу рекламу на моем блоге

      • Sn u? ih taalagdlaaa. nadad ch bas Mongol uran bichleg, tig-n talaar medeelel heregtei bn. site-uud der todorhoi bdagguie. Batbayr ahiin uran bichlegiin tuhai nomnoos l medelel awj bn. iluu ih medeelel ogooch. plss

  10. Sain baina uu. Ene uneheer goe bichleg bolson bna. Bi mongol bichgeer gaigui sain unshdag murtluu bichij barag chadhaa bolichihson bna lee. Dandaa krill bichgeer bichseer baigaad. Odoo dahin sergeen surch baigaa. Ene bichleg mash ih uram zorig ogson bolohoor ulam hurdan sergeen surah baihaa gej bodojbna. Oorin tani tsaashdiin ajil hodolmort amjilt husii.

  11. надад маш их хэрэг болж байна.

  12. mongoloo gesen setgeltei khun bukhend tus bolokh skhan site bn gjliin amjilt khusey

  13. тогтох |

    gaihaltai. mash sain baina. iim l zyils hergtei baigaa yum daa. Amilt hysye. Ulam ihiig hiij blogtkk oruulahiig hysye

  14. мубис uuganaa n |

    их ховор мэдээлэлийн нэг байлаа

  15. Булгаа, Тогтох, Уугаанаа нарт:
    Сэтгэгдэл бичсэнд баярлалаа, миний бичсэн зүйл та бүхэнд хэрэг болсонд би ч бас баяртай байна.

  16. дажгүй юмаа таалагдлаа каллиграф сурахыг маш их хүсч байна,зааж өгч болох уу

  17. Б.Баттулга |

    Сайн уу, бүсгүй?
    надад чиний блог их таалагдлаа. Их сонирхолтой юм. Цаашид илүү олон зүйлийг гаргаарай

  18. Жигжид |

    Сайхан нийтлэл байна. Гүег хааны тамган дээрх бичгийн хөрвүүлэлд 1 үгийн алдаа гарсан бололтой. Ил болгон биш Ил булха иргэн гэх байх. ил гэдэг нь нөхөр, булха гэдэг нь дайсныг илэрхийлж байгаа хэрэг.

    • Сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа.
      Олон мэдээллээс уншихад “ил” гэдэг нь нүдэнд “ил”, “булха” гэдэг нь “далд” гэсэн үг гэж тайлбарлажээ, харин дээрх тохиолдолд ил
      гэдэг нь Их хааны харъяат дотоодын иргэд булха гэдэг нь далд- харийн иргэд гэдэг утгаар хэлэгджээ.
      Миний бодлоор энэ нь их дөхөж очсон тайлбар юм боловуу гэж бодогдох юм.

      Тэрнээс гадна булха гэдэг үг нь “байлдах” гэсэн утгаараа ч ордог болохыг доорхи мэдээллээс уншлаа.
      Ж: Монголын нууц товчоонд
      hодутай тэнгэри
      hорчижу бүлэ’э
      олон улс булха бүлээ
      орун-дурияан үлү орон
      олжалулдан бүлээ
      көрисүтэй этүгэн
      көрбэжү бүлээ
      гүр улус булха бүлээ
      көнжилэ-дээн үл кэбтэн
      гөрүлүлдэн бүлээ…
      гэдгийг орчуулахдаа байлдах гэдгээр орчуулж:
      Одтой тэнгэр орчиж
      Олон улс байлдаж
      Орондоо унтах завгүй
      Олзлон булаалдаж байв:
      Хөрст дэлхий хөрвөж
      Хөвчин улс хямралдаж
      Хөнжилдөө унтах завгүй
      Хөнөөлдөн тэмцэж байв…
      хэмээжээ.

  19. This can be a really good weblog. I have been back many times over the past 7-day period and want to sign up for your own feed by utilizing Google but can not find out how to do it precisly. Are you aware of any sort associated with instructions?

  20. Баярллаа өөрт чинь ажлын өндөр амжилт хүсье! Би энэ тухай бусад хүмүүстээ хуваалцах болно.

  21. hey dajgui boljee hicheeldee eniig ashigachii daa hhe

  22. saihan nitlel bna. DARAA oor bichleg taviarai.

  23. хасарын хүү Есүнгэ гэж зөв бичиж засаарай

  24. uneheer buh zuild setgel gargajee. medeeleld ch ter setgegdeld ch ter hun bolgond heregtei medeellig ogoh amargui shuu.mundag yumaa amjilt. big like

  25. mash ih taalagdlaa

  26. энхжаргал |

    маш их таалагдлаа

  27. Но. Энхбаяр |

    каллиграфын тухай энд ердөө юу ч алга. тэгэхлээр та энэхүү каллиграфыг юу гэж ойлгодогйг би мэдэж чадсангүй.Мөн каллиграф гэдэг миний ойлгож байнаа утгаар жишээ баримтыг татаж, ишлэсэн зүйлийг ч олсонгүй. Тэгээд орчин үед худам үсгээр бичигдээд байгаа каллиграфтай дүйцэх зүйл монгол бичгийн эх сурвалжид байгаа үгүйг нь эрж сурж, эрэлд хатаж яваа миний сэтгэлийг гонсойлгон, эрлийг учигаас нь ч болтугай атгаад авах гэсэн горьдлого маань алга болов. Ер нь энэ каллиграф нь монголынх бус хятадын ханз бичгийн хураангуй таталбар нь урлаг болон хөгжсөн гэдгийг илтгэсэн харрийн бичгийн томоохон соёл манай худам бичиг үзсгэнд өвөрлөгч нараас оруулсан шинэ зүйл болох нь улам бүр батлагдсаар байх болов.

  28. Mash goe medeelel bna ahiad iluu orgojuuleerei

  29. uneheer goe shan zuil niitlejee huuhed bidend uneheer heregtei zuil bna
    bayrlalaa tand iim zuil niitelj ogsond oshoo olon zuil niitleeerei

  30. hi ene odriin mnd hurger ene durvuljin bchger yvj mongol uls mandan badrag gj bchdeg yum bl

  31. ene sait mash goy yum bna ulam ihiig mdj nemj hiij bidend mdhgui yumiig ulii ih bchj uzuulj bgarai

  32. Бидний үед монгол бичгийг заадаггүй бөйсан болохоор “Монгол” гэдэг үгнээс өөр үг уншиж, бичиж мэдэхгүй харамсалтай л байна

  33. Hevtee dorvoljin gej baihgui ym uu

  34. Ene saitiig hiihiin tuld nileed sudalgaa hiij arvin baylag barimt material cugluuljee. Ulam bvr dayarshij bui onoo tsagt vndes ugsaa, tvvh soyl, mongol chanaraa hoich vedee ovlvvlen delgervvlj bj eh ornoo hadgalj vldene. Tsaashid ulam gvnzgiirvvlen sudalj eh ornii baharhal bolson ov soyloo mongoldoo todiigvi delhii niited tunhaglan taniulahiin olziitei yrooliig orgon devshvvliy. Amjilt hvsiy

Trackbacks/Pingbacks

  1. Монгол бичгийн соёл, түүx, уран бичлэг буюу каллиграф II | Munkho's Blog - [...] Монгол бичгийн соёл, түүx, уран бичлэг буюу каллиграф I Монголд бурханы шашин дэлгэрсэн явдал нь монголчуудын оюуны болон бичиг ...
  2. Монгол бичгийн соёл, түүx, уран бичлэг буюу каллиграф III | Munkho's Blog - [...] хэрхэн өөрчлөгдөж хөгжиж ирснийг өгүүлсэн. 1-р хэсэг: Монгол бичгийн соёл, түүx, уран бичлэг буюу каллиграф I 2-р хэсэг:Монгол бичгийн ...
  3. Эвхмэл бичиг (folded script) | Munkho's Blog - [...] маягаар XIII зуунд Хубилай хааны үед хэрэглэж байсан дөрвөлжин бичгээс  санаа авч монгол бичгээр бичиx нэг хэлбэр загвар [...]

сэтгэгдэл бичих