О.Бүүвэй Монгол хэл бичиг

О.Бүүвэй Монгол хэл бичиг

О.Бүүвэй гуай Монгол хэл бичгийн тухай маш сонирхолтой ярилцлага өгснийг энд орууллаа.

“Монгол хэл 1-р хэсэг”

…Монгол бичгийг ер нь өөдтэй хүн бол 6 цагт л үздэг юм шүү дээ, тавхан дүрсээр бүтээдэг ийм бичиг…
“Боловсрол бол эрхим дээд хөрөнгө оруулалт юм.”
Билл Гейтс
Боловсрол байтугай боодог идэхэд хутга шөвөг, сонгино давс болоод элдэв юм хэрэгтэй шүү дээ. Бүх хүмүүсээ ухаантай болгоно гэсэн үг. Ухаантай болгохын тулд эрдэм-д сургах хэрэгтэй болно. Одоо тэр эрдэм гэдгээ хайна даа. Эрдэм-тэй л болоод авбал ухаантай болоод ирнэ, ухаантай болоод авбал аргатай болчих нь тэр. Тэр эрдэм гэдэг чухал ховор юм хаа байна. Яагаад бид түүнийг олохгүй эзэмшиж чадахгүй байна? Инжаннаши гуайн хэлснийг нүдэнд үзэгдэх дүрсэнд оруулбал:
Эндээс харахад тэр ЭРДЭМ гэдэг чинь тухайн улсын олон мянган жилийн их ухааныг тэмдэглэн авч, хойч хойчийн хэдэн зуун үед өртөөлөн дамжуулан өгч байдаг ухааны их өртөөний улаач болсон БИЧИГТ байдаг байна. Хамгийн гол нь бол тухайн улсын бичигт байдаг байна. Үүнийг л ойлгох хэрэгтэй…

гэж О.Бүүвэй гуай өөрийнөө блогт бас бичсэн байна.

“Монгол хэл 2-р хэсэг”

…бид тэгэхээр тэр бичгээсээ салсан байна, бичгээсээ салсан болохоор ухаанаасаа бас салсан байна, бас өөрийнхөө хэлийг жигшдэг болсон байна, өөрийнхөө төрсөн ээждээ хайртай л гээд байдаг гэхдээ тэр ээжийнхээ хэлийг үзэх дургүй, харин англи ээжид хайртай болсон, орос ээжид хайртай болсон, тэрний хэлийг харин үзээд байгаа юм…

“Монгол хэл 3-р хэсэг”

… Хоёр зуугаад жилийн тэртээд монголын бичгийн их хүн Инжаннаши гуай айлдахдаа:
“УХААН буй бөгөөс аливаа хэрэгт АРГА-ыг олж чадах тул ЭРДЭМ сур!!!” гэжээ.
Үүнийг саяхан өнгөрсөн зуунд Принстоны Их сургуулийн ерөнхийлөгч бөлгөө Джон Дж. Хиббон гэдэг хүн: “EDUCATION is the ABILITY TO MEET life’s situations.” хэмээн хэлжээ.
Үүнийг нь Орос хэлээр:
ОБРАЗОВАНИЕ – это УМЕНИЕ правильно ДЕЙСТВОВАТЬ в любых житейских ситуациях.”

…Эрдэм ухааныг нь мухарлъя гэвэл бичиг үсгийг нь устга!…

“Монгол хэл 4-р хэсэг”

…Бичиг бол эрдмийн нүд гэдэг, тэгээд бичгээ бид мэдэхгүй болохоор бүр эрдмийн нүд нь сохорсон байгаа байхгүй юу, тэгээд юу ч мэдэхээ байсан, өөрийнхөө ч юмыг мэдэхээ байсан, хүний ч юмыг мэдэхээ байсан….

1 Comment

  1. Маш их баярлалаа үнэхээр бид монгол бичгээрээн бахархаж энэ бичгээн их сайн судлах ёстой юм байна гэдгийг их ойлгож байна. Амжилт хүсье.

Trackbacks/Pingbacks

  1. О.Бүүвэй Монгол хэл бичиг « Монгол хэл, бичгийн Багш нарын Үндэсний Холбоо - [...] Бичсэн by Munkho on Apr 26, 2010 in Blog, Бусад мэдээ, Монгол бичиг | 0 сэтгэгдэл [...]

Leave a Comment