сонсоод л баймаар яруу сайхан монгол аялгуу …

Зундуйн Хангал – Тань руу нүүж явна киноны хөгжим – Төгөлдөр хуурч Ами

Бямбасүрэнгийн Шарав “Гэгээн алсад одох юмсан”

Алсад одох юмсан
Амьтан хүнгүй эзгүй хээр очих юмсан
Аглаг уулс, бөглүү ойд бүгэх юмсан
Амьдралын утга учирыг ханатлаа мэдрэх юмсан
Агаарт дурлалцаж буй шувуудыг харах юмсан
Агуйд амьдраад, аажмаар нар шингэж мандахыг үзэхсэн
Адуу мал, аалз шавьж амьд бүхэнтэй амьдрах юмсан
Аниргүй амьдрал хэрхэн өрнөдгийг мэдрэх юмсан

Ганц чулуу, газрын амьсгалыг сонсох юмсан
Гайхамшигт урлан мэт зэрэглээнд уусан шингэх юмсан
Газар буусан солонгон доор зогсож гэрэлтэх юмсан
Гараар бүтээгдээгүй гайхамшигт байгалаараа бахдаж нэг үзэхсэн

Цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалах юмсан
Цэнхэр тэнгэрийг үргэлж ширтсээр тийм уужим болохсон
Цэцгэн дотор амьдарч, тийм анхилам байхсан
Цэлгэр уудам амьдралыг санаснаараа нэг мэдрэхсэн

Сарны гэрэлд шүлэг бичих юмсан
Саргүй шөнийн тэнгэрийг ажиглах юмсан
Санаа алдан хажууд өвс хөдөлхийг сонортох юмсан
Сэрэмгүй зүүд шиг ийм ертөнц хэрвээ байдаг бол

Цагаан сэтгэл хүн чанартайгаан би очно
Үнэт эдлэл өмч хөрөнгө тэнд хэрэггүй
Өр зүрхний шинэчлэл өөрийгөө мартаад би очно

Сүүдэр ч тусдаггүй тийм орчин хэрвээ байдаг бол
Сүүмгэр ертөнцийн хүн төрлөхтнөөс тасарч очих юмсан
Сар жилийн уртад өөрийгөө л нэг олох юмсан
Аяа …алсад одох юмсан / Гомбосүрэнгийн Чулуунцэцэг/

Бямбасүрэнгийн Шарав “Сэтгэлийн эгшиг”

Н.Жанцанноров – Сэцэн Мандухай – Төгөлдөр хуурч Чинбат

Н.Жанцанноров – “Цагаан суварга”

сонсоод л баймаар ямар яруу сайхан аялгуу вэ? Бүр нутгаа саначихлаа…

8 Comments

  1. аялгууныхаа тухай ямар нэгэн зүйл бичвэл сайн

  2. Ариунболд |

    сэтгэлд хоногшсон сайхан аялгуу сонсоход сайхан байна

  3. гоё аялгуу шүү сонсоод л баймаар

  4. үнэхээр сайхан аялгуунууд шүү

  5. Уярмаар сайхан. Уйлмаар ч юм шиг. Бугдийг мартаад сонсоод л баймаар. Ок.

  6. Ööröö Germand haan amidardag ve

  7. үнэхээр сэтгэлээс ундарсан аялгуу шүү сэтгэлийг амирлуулж чаддаг юмаа

Leave a Comment