Бяцxан сургаал

Бяцxан сургаал

Танд зориулж би өөрийнхөө санаж явах дуртай Чойним гуайн бяцxан сургаалиас толилиулж байна.

Тунгааж бодоогvй юуханд ч гэсэн
Туйлын дvгнэлт битгий хий
Тусдаа єєрєє толгойтойн учир
Тулгарсан юманд сvvлд нь дуугар.

Хvний амьдралд чухаг мєртєє
Хvvхдэд хэлдэггvй сургаал гэж бий
Хvй ертєнцєд элбэг мєртєє
Хvvхэнд хэлдэггvй vг гэж бий.

Байгаль болоод хvний ёсонд
Байх байр зохицох зохицол гэж бий
Амьдрал болоод номын ёсонд
Арцаж болдоггvй орон зай гэж бий.

Зохицохгvй юмыг зохицуулах гэвэл
Зовлон болохоос ашиг болохгvй
Зохицох ёсон гэвч дотроо бас
Зориуд тааруулсан єєрийн цагтай.

Бусдыг хэлэхээсээ єєрийгєє урьтаж шинж
Буруу зєвєє ухаант хvнээс асуу
Цагийн юмыг цаг алдалгvй хэрэглэ.
Цагаас урьтаж элдэвт битгий сvйд.

Цэцэн ч бай тэнэг ч бай хvний сэтгэл
Цэцэглэн ургахдаа амархан хvчит хєрс юм.
Хэрвээ чи єєрт хэрэггvй зvйлээр ч гэсэн
Хэн нэгнийг ядарч явахад нь баярлуулсан бол
Тэр хvний сэтгэлд чиний тєлєє цэцэрлэг ургаж
Тэртээ хожим чи vр шимийг нь амсах болно.

1 Comment

  1. Impressive blog! Can be your theme custom produced or did you download that from someplace? A style like yours with many effortless adjustements would seriously make my own blogging site leap away. Please allow me know in places you obtained your layout. Thanks a lot…

Leave a Comment