Сэтгэл буруугүй

Сэтгэл буруугүй

Сэрчмаагийн “Сэтгэл буруугүй”

Чамайг олсон өдрөөс хойш
Зүүдлэх гэж хүлээсэн шөнө
Ямар их дулаахан байсныг бодон бодохоор би
Дотроо уярч л суудагсан

Чамд очихыг хүлээхдээ
Дээлэндээ би даардагсан
Хойд уулын саарал мананг харан харахдаа би
Хоолойд минь нулимс тээглэнэ

Гуньж байхдаа миний хайр үнэнээс үнэн байсан
Гурван хаврын зүггүй аашийг салхиар аргадсаар би
Чамдаа хайраа хадгална аа
Бодлын нойтон мөчир дээр цасан оройг урлах шиг

Миний л хайрын зүрхэнд гуниг
Чамайгаа аргадсаар
Чамдаа үнэнээ үлдээнэ ээ

Сэрчмаагийн “Зүрхний эрэл”

дууны үг нь монгол бичгээр бичигдсэн байгаа нь :

Сэрчмаагийн “Эрх хонгор сэтгэл”

Эрх хонгор сэтгэл минь
Энхрий хайраар түшлээ
Зүс нийлсэн амрагтайгаа
Зүг гаргаж мордлоо
Энэлэн догдлох сэтгэлд минь
Эжийн минь бүүвэй сонсогдоно
Эргэн эргэн хорогдовч
Элгэн хайраа дагалаа

Зүрхэнд биелсэн хайр гээд
Зүйлийн цэцэг дэлбээллээ
Зүйрлэшгүй мөнхийн уудам
Эхийн хэвлийд амиллаа
Эрх хонгор сэтгэлд минь
Эжийн минь нулимс дуудна
Хан тэнгэрийн сахиус
Бид хоёрыг энхрийлнэ энхрийлнээ…

Дууны үгийг буруу зөв бичсэнийг мэдэхгүй, ингэж л сонсогдоод байх юм. Хэрэвээ танд засаж залруулхаар зүйл байвал сэтгэгдэлд бичээрэй.

Leave a Comment